КОМПАНИ

ТАНИЛЦУУЛГА

“БиоСистемс” ХХКомпани нь 2011 онд байгуулагдсан бөгөөд эм, эмнэлгийн тоног төхөөрөмж импортлох чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн ба өнөөдөр лабораториийн тоног төхөөрөмж, урвалж, оношлуур нийлүүлэх, эмнэлгийн мэргэжилтнүүдэд сургалт зохион байгуулах зэргээр эрүүл мэндийн салбарт орчин үеийн шинэ техник технологи нэвтрүүлэн ажиллаж байгаа үндэсний тэргүүлэгч компаниудын нэг юм.

эмнэлгийн тоног төхөөрөмж дагалдах хэрэгсэл урвалж оношлуур шинжилгээ оношилгоо эмнэлэг аппарат лаборатори биосистемс

ОНЦЛОГ

Бид хурдацтай шинэчлэгдэн хөгжиж байгаа өнөө үед цаг алдалгүй хамгийн сүүлийн үеийн техник технологийн дэвшил, шинжлэх ухааны ололтыг эрүүл мэндийн салбарт нэвтрүүлэх, эм эмнэлгийн тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэгч олон улсын нэр хүндтэй компаниудын бүтээгдэхүүнүүдийг харилцагч байгууллага, хэрэглэгчиддээ хүргэхээр зорин ажиллаж байна.

laboratory apparatus урвалж уусмал ханган нийлүүлэх төв

БИДНИЙ АМЖИЛТ

2011 онд Эрүүл мэндийн яамнаас Монгол улсын эрүүл мэндийн салбарт “Эмчилгээний дэвшилтэт технологи нийлүүлэгч компани” өргөмжлөл;

2013 онд “Хэрэглэгчдийн найдвартай түнш байгууллага” өргөмжлөл;

biosystems mongolia medical equipment company

НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА

Бид нийгмийн хариуцлагаа нэр төртэй биелүүлж, эрүүл мэндийн салбарын хөгжилд хувь нэмэр оруулан, хамтран ажиллагсад болон харилцагч байгууллагуудынхаа итгэлтэй түнш нь болж ажиллаж байна.
Эрүүл мэндийн салбарын хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор салбарын 20 гаруй байгууллагуудад буцалтгүй тусламж үзүүлэн эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж, урвалж, оношлууруудыг үнэ төлбөргүй олгосон.

MEDical equipment company social responbilities

Мөн нийгэмд чиглэсэн олон арга хэмжээнүүдэд дэмжлэг үзүүлэн идэвхитэй оролцдог бөгөөд хамтарч ажиллаж байгаа байгууллагуудтай байгаль орчноо хамгаалах үйл ажиллагаа зохион байгуулж ажилладаг.

ХАРИЛЦАГЧ ТҮНШҮҮД

“БиоСистемс” ХХКомпани нь Япон, Солонгос, Герман, Франц зэрэг орнуудын дэлхийд нэр хүндтэй брэнд тоног төхөөрөмж үйлдвэрлэгч компаниудтай хамтран ажилладаг.

Бид харилцагчиддаа хамтын үйл ажиллагааны хөгжлийг санал болгоно…