НҮҮР

Эмнэлгийн тоног төхөөрөмж

Дэвшилтэт технологи, чанартай бүтээгдэхүүнийг үйлдвэрээс нь шууд нийлүүлж, үнийн уян хатан нөхцөлтэй, иж бүрэн цогц үйлчилгээ үзүүлнэ.

Шуурхай үйлчилгээ

Харилцагчийн сэтгэл ханамж нь үйлчилгээний түргэн шуурхай байдалтай шууд хамааралтай байдаг тул бид шат бүрийн үйлчилгээндээ шуурхай байдлыг эрхэмлэж ажилдаг.

Дэвшилтэт технологи

Өдөр бүр дэвшилтэт шинэ технологи бидний амьдралд нэвтэрч байна. Тиймээс дэлхийн өндөр хөгжилтэй орнуудтай хөл нийлүүлэн алхах боломжийг танд олгоно.

Цогц үйлчилгээ

Эмнэлгийн бүх төрлийн тоног төхөөрөмж, хэрэгцээт захиалга, баталгаат тээвэрлэлт, хүргэлт, суурилуулалт, инженерийн засвар үйлчилгээ болон эмч мэргэжилтний сургалтын үйлчилгээг цогцоор нь хүргэнэ.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Дэлхийн эрүүл мэндийн салбарын тэргүүлэх технологийг нэвтрүүлнэ.

Манай компани нь 2011 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд эм, эмнэлгийн тоног төхөөрөмж импортлох, ханган нийлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн ба лабораториийн тоног төхөөрөмж, урвалж, оношлуур нийлүүлэх, эмнэлгийн мэргэжилтнүүдэд сургалт зохион байгуулах зэргээр эрүүл мэндийн салбарт орчин үеийн шинэ техник технологи нэвтрүүлэн ажиллаж байгаа үндэсний тэргүүлэгч компаниудын нэг юм.

ХАРИЛЦАГЧ БАЙГУУЛЛАГУУД

“БиоСистемс” ХХКомпани нь Япон, Солонгос, Герман, Франц зэрэг орнуудын дэлхийд нэр хүндтэй брэнд тоног төхөөрөмж үйлдвэрлэгч компаниудтай хамтран ажилладаг. Одоогийн байдлаар дэлхийн 10 гаруй орны 30 гаруй компани, үйлдвэрүүдтэй хамтын ажиллагаатай байна.