Найдвартай бүтээгдэхүүн
Шуурхай үйлчилгээ

Захиалга, хүргэлт
Бид олон улсын стандартад нийцсэн эмнэлгийн хэрэгсэл, багаж, оношилгоо болон эмчилгээний тоног төхөөрөмжийг санал болгож, захиалгыг хүлээн авч, хүргэж байна.
Инженер, засвар үйлчилгээ
Бид харилцагч эмнэлэг, байгууллагуудын тоног төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагааг тогтвортой хадгалах, чанартай засвар үйлчилгээ үзүүлэх зорилгоор дараах гурван төрлийн үйлчилгээг санал болгон ажиллаж байна:
Дуудлагын засвар
Нийлүүлсэн тоног төхөөрөмжид эвдрэл, доголдол үүссэн үед инженерүүд газар дээр нь очиж оношилгоо хийж, шаардлагатай сэлбэгийг сольж, засварын үйлчилгээг шуурхай үзүүлнэ.
Гэрээт засвар
Бид харилцагчтай урт хугацааны хамтын ажиллагаанд тулгуурлан засвар, үйлчилгээний гэрээ байгуулж, тоног төхөөрөмжүүдэд тогтмол үзлэг хийдэг.
Баталгаат засвар
Бид нийлүүлсэн тоног төхөөрөмжийн баталгаат хугацааны туршид төлөвлөгөөт засвар, үйлчилгээг хуваарийн дагуу үнэ төлбөргүй үзүүлж, баталгаат нөхцөлийг бүрэн ханган ажилладаг.
